Сэдэв: Бяцхан
ном бүтээцгээе
Заах анги: Ерөнхий боловсролын сургуулийн 7-р анги
Хичээлийн хэлбэр: Шинэ мэдлэг эзэмшүүлэх.
Хичээлийн хэлбэр: Шинэ мэдлэг эзэмшүүлэх.
Суралцахуйн
зорилт: Баримтад зураг,
объект, хүснэгт оруулах хэрэгцээг ойлгож, хийх зүйлээ төлөвлөж сурах,
төлөвлөсний дагуу гүйцэтгэх чадварт суралцах. эзэмших мэдлэг, чадвар: Хийх
зүйлээ төлөвлөх, зөв дэс дарааллаар гүйцэтгэх чадвар, дадалтай болох.
Судлах цаг: 2
Хичээлийн үйл ажиллагаа:
№
|
Үйл ажиллагаа
|
Хугацаа (80 мин
)
|
Хүрэх үр дүн
|
1
|
Сурах бичгийн 23 дугаар хуудасны Асуудалд үндэслэн
сурагчдыг сэдэлжүүлж, баримтад зураг, объект, хүснэгт оруулах хэрэгцээг бий
болгож, түүнийг шийдвэрлэх арга замыг Ойлгохуй хэсэгт үндэслэн ярилцаж шийдэл
гаргана.
|
8
|
Баримт бичиг боловсруулах программ ашиглан бяцхан ном бүтээх явцдаа
зураг, объект, хүснэгт оруулах боломжтойг ойлгоно.
|
2
|
Бяцхан ном хийх дарааллыг алхам бүрээр юу хийх талаар
ярилцаж, ойлгож мэдэх (Зураг 2.1.1).
|
7
|
Аливаа зүйлийг хийхдээ төлөвлөж төлөвлөлтийн дагуу
хийдэг болохыг ойлгоно.
|
3
|
Бяцхан ном хийх
төлөвлөгөө гаргах;
Сурах бичгийн 24 дүгээр хуудасны Дасгал 1-4, дэвтэртээ
бичнэ.
|
25
|
Бяцхан ном хийх
зорилго тодорхойлно. Ямар агуулгатай мэдээлэл оруулах жагсаалт гаргана.
Номын бүтцийг
төсөөлөн гаргана.
Номын зорилго, агуулга, бүтцэд үндэслэн мэдээлэл
цуглуулах төлөвлөгөө гаргана.
|
4
|
Гаргасан төлөвлөгөөг танилцуулах, сайжруулах
|
5
|
Ажлын гүйцэтгэх төлөвлөгөө боловсруулах чадварт
суралцана.
|
5
|
•
Бяцхан номонд орох мэдээлэл цуглуулах, хавтас үүсгэж хадгална;
•
Сурах бичгийн 25 дугаар хуудасны Дасгал 5, интернэтээс мэдээлэл татаж
хадгалах, хэвлэмэл эхээс цуглуулсан бичвэр мэдээллийг оруулах, зураг
оруулахад сканер, гар утас, аппарат зэргийг ашиглах, бүдүүвч, хүснэгтийг
бичвэр мэдээлэл боловсруулах программаар оруулна.
|
33
|
Гаргасан төлөвлөгөөний дагуу төрөл бүрийн эх сурвалжаас
мэдээлэл цуглуулж, компьютерт хавтас үүсгэн, ангилж хадгална.
|
6
|
Гэрийн даалгавар:
Бяцхан номонд оруулах мэдээлэл цуглуулна.
|
2
|
Төлөвлөсний дагуу мэдээлэл бүрэн байгаа эсэхийг шалгах,
нэмж мэдээлэл цуглуулна.
|
Үнэлгээ:
Сурагч (баг) бүрийг
бяцхан ном хийх зорилго, агуулга, бүтцийг тодорхойлж, төлөвлөгөөг хүснэгтээр
дэвтэртээ гүйцэтгэсэн байдлаар нь оноо өгч дүгнэнэ.
0 comments:
Post a Comment