Ээлжит хичээлийн хөтөлбөр4


Сэдэв: Баримтад хүснэгт оруулах
Заах анги: Ерөнхий боловсролын сургуулийн 7-р анги

Хичээлийн хэлбэр: Шинэ мэдлэг эзэмшүүлэх
Суралцахуйн зорилт: Мэдээллийг хүснэгтээр дүрслэх хэрэгцээг ойлгох, хүснэгтийг үүсгэж, өгөгдөл оруулж, хэлбэржүүлэх, бичил тооцоо, судалгаа хийх арга барилд суралцах. эзэмших мэдлэг, чадвар: Хүснэгт үүсгэх, мэдээлэл оруулах, хэлбэржүүлэх, бичил тооцоо, судалгаа хийж, үр дүнг боловсруулах.
Түлхүүр үг: Хүснэгт, мөр, багана, нүд.
Судлах цаг: 2
Хичээлийн үйл ажиллагаа:
Үйл ажиллагаа
Хугацаа  80 мин 
Хүрэх үр дүн
1
Гэрийн даалгавар шалгана.
8
Гэр бүлийнхээ усны хэрэглээг судалж, үр дүнг дэвтэртээ хүснэгт байгуулан бичиж, тооцоо хийсэн байх.
2
Бяцхан номын файлаа нээж, “Манай гэр бүлийн усны хэрэглээ” гэсэн гарчиг тавиад гэртээ бэлтгэсэн хүснэгтийг оруулна (сурах бичгийн 31 дүгээр хуудасны Дасгал 1, 2).
20
Хүснэгт үүсгэж, мэдээлэл оруулж сурах.
3
Хүснэгтийг хэлбэржүүлнэ.
Дасгал 1, 2-ын үр дүнг ашиглах.
10
 Хүснэгтийн мэдээллийг хэлбэржүүлэх, зэрэгцүүлэх;
Сүүдэр оруулах;
 Мөр, багана хоорондын зайг тохируулах;
   Мөр, багана нэмэх, устгах.
4
Судалгааны хүснэгтүүдийг нэгтгэж, сурах бичгийн 30 дугаар хуудасны асуудалд өгөгдсөн мэдээллийг ашиглан тооцоо хийгээд, Дасгал 3-т байгаа хүснэгтэд өгөгдөл оруулна.
2
Судалгааны өгөгдлийг ашиглан бичил тооцоо хийж сурах.

5
Асуудал 2-т тулгуурлан хүснэгтүүдийн мэдээллийг
нэгтгэх хэрэгцээг ойлгож, шинэ хүснэгт үүсгэнэ сурах бичгийн 32-33 дугаар хуудасны, Дасгал 3, 4).
20
Дэд мөр, багана бүхий хүснэгт хийх аргыг
ойлгож, хийж сурах.

6
Хүснэгтийг хэлбэржүүлнэ:
       Сурагчдын түвшингээс хамаарч шинэ хүснэгт хийх хэрэглээнд чиглүүлсэн дасгал даалгавар хийлгэх, эсвэл сурах бичгийн Дасгал 3, 4-т үндэслэн дасгал ажиллуулах;
         Сурах бичгийн 33 дугаар хуудасны Мэдэхүй хэсгийг ашиглана.



20 
           Хүснэгтийн нүдэн дэх өгөгдлийг хэлбэржүүлэх, зэрэгцүүлэх;
         Сүүдэр оруулах;
         Мөр, багана хоорондын зайг тохируулах;
        Мөр, багана нэмэх, устгах;
         Бичвэр мэдээлэл боловсруулах чадвараа хөгжүүлэх.



Үнэлгээ:
Хичээлийн явцад гүйцэтгэсэн дасгал, даалгаврыг шалгуур гарган, дүгнэж, гүйцэтгэлийг сурагч бүрээр тэмдэглэх.


0 comments:

Post a Comment