Нэгж хичээлийн хөтөлбөр

Сэдэв“Баримт бичиг боловсруулах технологи”
Хамрах хүрээ: -р анги
Насны онцлог : (  12-13 нас) хүртэлх  нас хамарна.
 Сэтгэхүйн онцлогЭнэ насны онцлог бол хөгжлийн бүх талыг  хамрах чанарын эрс өөрчлөлт юм. Эдгээр өөрчлөлт нь өсвөр  насныханд  янз бүрийн үед гарна.Зарим охид,  хөвгүүд илүү түргэн  хөгжиж  байхад  зарим нь аль нэг  талаараа  бусдаас хоцрогдож, өөр талаараа  бусдаас түрүүлж  байх талтай. Хувь хүн тус бүрийн сэтгэцийн хөгжил харьцангуй биш явагдаж, сэтгэцийн зарим тал илүү түргэн хөгжиж байхад зарим тал нь удаан хөгжиж болно.
ЗорилгоСуралцагчид хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн баримт бичгийн бүтэц, агуулгыг тодорхойлсны үндсэн дээр өргөн хэрэглээний баримт бичиг боловсруулах программ ашиглан баримт үүсгэх, хадгалах, хэвлэх, засварлах, төрөл бүрээр хэлбэржүүлэх, хүснэгт, зураг болон бусад объектийг оруулж, ашиглах мэдлэг, ур чадварыг эзэмшинэ.
Зорилт :
·         Хэрэгцээ шаардлагдаа нийцүүлэн баримт бичгийн бүтэц, агуулгыг тодорхойлох
·         Баримт бичиг боловсруулах программыг эзэмших, хэрэгцээний дагуу ашиглах
·         Баримт үүсгэх, хэлбэржүүлэх, хадгалах, хадгалсан бичвэрийг нээх, засварлах, хэвлэх
·         Баримтад зураг болон бусад объектийг оруулах, төрөл бүрээр байрлуулах
·         Баримтад хүснэгт оруулах, хэлбэржүүлэх

Хүлээгдэж буй  үр дүн: Энэхүү бүлэг сэдвийн хүрээнд суралцагчдад эзэмшүүлэх төлөвшил, мэдлэг, чадвар, хэрэглээ, судлах агуулгыг хичээлийн 4 цагт багтаан гаргасан үлгэрчилсэн хуваарилалтыг хүснэгтэд нэгтгэн харуулав. 
Агуулга:
Судлагдахуун
Ур ухаан
v      бичвэр мэдээллийг боловсруулах   
     баримт бичиг боловсруулах тенологийг ашиглалт 
v      Хүснэгт боловсруулах 
v  асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай мэдээлэлд дүн шинжилгээ хийх
v      Бичвэрийг хэлбэржүүлэх
    хуудасны тохиргоо хийх
      Баримтанд объект оруулах,засварлах
     Хүснэгт үүсгэх, хүснэгтийг  хэлбэржүүлэх

Агуулгын залгамж холбоо (анги хоорондын)
Анги хоорондын агуулгын залгамж холбоо
Анги
VI
VII
Сэдэв
Бичвэр боловсруулах технологи
Баримт бичиг боловсруулах технологи
Төлөвшил
Компьютерийн гарын хурууны зөв байрлалаар бичвэрийг алдаагүй, зөв оруулах
·         Хэрэгцээ шаардлагаа зөв тодорхойлох
·         Баримт бичгийг нягт нямбай, анхааралтай боловсруулах
Мэдлэг
Бичвэрийг бүрдүүлэгч элементүүд, тэдгээрийн компьютерт дүрслэгдэх онцлог, бичвэр боловсруулах программгарын хурууны зөв байрлалаар бичих технологи, бичвэрийг сонгон идэвхжүүлэх, хэлбэржүүлэлт, хэлбэржүүлэх хэлбэрүүд (фонтын хэмжээ, байрлал, өнгө, хэлбэр, зэрэгцүүлэх гэх мэт), бичвэрийг хувилах ба зөөх үйлдэл.
Баримт бичиг, баримтыг бүрдүүлэгч объектууд, дотоод ба гадаад объект, баримт бичиг боловсруулах программ, баримттай ажиллах үндсэн үйлдлүүд, бичвэрийн хэлбэржүүлэлт, цаасны хэмжээ ба тохиргоо, хүснэгтэй ажиллах, зураг, бэлэн дүрс, объекттой ажиллах
Чадвар
          Компьютерийн гарын хурууны зөв байрлалаар бичвэрийг алдаагүй, зөв оруулах
  Компьютерээр боловсруулсан бичвэрийн зөв бичигдсэн эсэхэд дүн шинжилгээ хийх 
 Бичвэр боловсруулах программ дээр ажиллах
           Ижил төстэй программ ашиглах
           Компьютерт бичвэрийг оруулж хадгалах, хадгалсан бичвэрийг нээх
          Бичвэрийг бичвэрээсээ үг, өгүүлбэр, зүйлийг нэг байрлалаас өөр байрлалд шилжүүлэх, хувилах
          Хэрэгцээ шаардлагадаа нийцүүлэн баримт бичгийн бүтэц, агуулгыг тодорхойлох
          Баримт бичиг боловсруулах программтай ажиллах
          Бичвэрийг хэрэгцээний дагуу төрөл бүрийн байдлаар хэлбэржүүлэх
  Хэвлэх цаасны хэмжээ, цаасны ирмэгээс авах зай, хэвлэх хуудас, хувь зэргийг тодорхойлж, баримтыг хэвлэх
           Ижил төстэй программыг бие даан ашиглах
         Баримтад хүснэгт оруулах, хүснэгтэд мэдээлэл оруулах, хүснэгтийг төрөл бүрээр хэлбэржүүлэх   Баримт бичигт зураг, бэлэн дүрс болон бусад объектыг оруулах тэдгээрийн хэмжээг өөрчлөх, бичвэрийн дунд төрөл бүрээр байрлуулах

Сургалтын хэрэглэгдэхүүн:
7-р ангийн сурагцагчид компьютерт ажиллах арга барил эзэмшисэн байдаг тул компьютерт сууж ажиллахдаа бие даан суралцана. Компьютерт ажиллах ажиллагаанд багш сурагчдад хяналт тавина.
  • Компьютер 
  • Проектор 
  • Хичээлийн персентешин / Шинэ хичээлд онолын мэдлэг олгох түвшинд бэлтгэсэн байна.
  • Хичээлийн дадлага ажлын материалууд  /Дадлага хичээлд дагалдан дуурайж  эсвэл ашиглан дадлагажих боломжтойгоор бэлтгэсэн байна.
  • Самбар, шохой /Шаардлагатай тохиолдолд ашиглана
  • Үнэлгээний материалууд
Арга зүй:
Сурагчид сэтгэн бодох, асуудал шийдвэрлэх,мэдээлэлтэй ажиллах, харилцан ярилцах, туршлага солилцох, хийсэн бүтээлээ тайлагнах 
  Сурагч бүрийн тэгш идэвхитэй оролцоог хангах
Багийн болон сурагчийн ганцаарчилсан сургалтын идэвхитэй аргуудаар үр дүнтэй зохион байгуулах
№ 
Ээлжит хичээлийн сэдэв 
Цаг 
Суралцахуйн үйл ажиллагаа 
Арга зүй 
Хэрэглэгдэхүүн 
Бяцхан ном бүтээцгээе! 
       Бяцхан ном хийх дараалал 
    Бяцхан номын хийх төлөвлөлгөө  
Бод хамтар хуваалц 
АДША 
Цаас, харандаа, цавуу хайч, 
Цуглуулсан мэдээллээ боловсруулцгаая. 
      Цаасны хэмжээ тохиргоо Хуудас дугаарлах 
Хамтран суралцах, 
АДША  
Компьютер техник 
хэрэгсэл, тараах 
материал, үзүүлэн 
Бяцхан номондоо зураг, дүрс оруулж засварлаж сурцгаая 
     Зураг оруулах   Бэлэн дүрс оруулах 
     Объектыг засварлах  (өнгө, хэмжээ өөрчлөх, бичвэр 
дунд байрлуулах) 
Хамтран суралцах, 
АДША 
Гэр бүлийнхээ усны хэрэглээг судалж, үр дүнг хүснэгтээр гаргацгаая 
      Хүснэгт үүсгэх    Мэдээлэл оруулах, хэлбэржүүлэх 
     Бичил тооцоо хийх 
Бод хамтар хуваалц 
АДША 
Бяцхан номоо бүтээж, хэвлэж гаргацгаая, найз нөхөддөө танилцуулцгаая 
Баримтыг хэвлэх 
Бяцхан номоо танилцуулах  Өөрийн болон хөндлөнгийн 
үнэлгээ  
Харилцан яриа, тайлбарлан таниулах арга 
Бүгд 

Багшийн бэлтгэх зүйл:
•     Усны нөөц хэрэглээний талаар мэдээлэл бүхий ном, сэтгүүл, сонин, сурталчилгааны материал ( хэвлэмэл болон цахим хэлбэрээр);
•     Интернэт, дотоод сүлжээ ашиглах боломж бүрдүүлэх;
•     Бичвэр мэдээлэл боловсруулах программ суулгасан байх;
•     Хэвлэгч бэлтгэх (сүлжээнээс хэвлэх боломжтой бол сайн).
Багшийн анхаарах зүйл:
•     Хичээлийг багаар зохион байгуулж болно;
•     Сурагч бүр компьютер дээр ажиллах боломжтой байх;
•     Сурагч бүр сурах бичигтэй байх;
•     Шаардлагатай нэмэлт мэдээллийг дотоод сүлжээгээр түгээх боломжтой бол сайн. Боломжгүй тохиолдолд шаардлагатай мэдээллийг компьютерт урьдчилан хуулсан байх;
•     Бяцхан ном хийх асуудлыг шийдвэрлэх алхмуудыг суралцах үйл явцтай холбоотойгоор зэрэгцүүлэн авч явж, сурагчдад тухайн хийж байгаа дасгал, эзэмшсэн мэдлэг, чадварыг хэрэглээтэй нь холбон тайлбарлаж ойлгуулах;
•     Өмнөх мэдлэг төсөөллийг судлах (ажиглах), буруу төсөөлөл мэдлэгийг залруулах;
•     Сурагчдын бие даан суралцах, харилцан ярилцах, санаа бодлоо илэрхийлэх, үйл ажиллагааг гүйцэтгэх явцдаа мэдлэг бүтээх, зарим зүйлийг хэвшил болгоход чиглүүлэх;
•     Хамтран, бие биесээ суралцахад чиглүүлэх (сурсан зүйлээ чадахгүй, ойлгохгүй байгаа нөхдөдөө зааж туслах боломж олгох);
•     Сурагч бүрийг сургалт, ахуй амьдралд шаардлагатай зүйлийг урьдчилан төлөвлөж хийдэг дадал, хэвшилтэй болгоход анхаарах;
•     Баримт бичгийг төлөвлөж, түүнийг дагаж мөрдөх, зөв дарааллаар, оновчтой арга замыг сонгож боловсруулах, өмнөх мэдлэг, чадвараа хэрэглэх дадал хэвшилтэй болгоход чиглүүлэх; 
Сурагчид дараалсан олон дасгалыг гүйцэтгэж, алхам бүрээр шинэ мэдлэг эзэмшихээр сурах бичигт оруулсан. Иймд сурагч бүртэй тулж ажиллах,тэдний хийсэн, сурсныг сайшаах,
Сэдвийн үнэлгээний арга зүй
Явцын үнэлгээ
•    Үнэлгээг дүн тавих, дүгнэх гэдэг талаас биш, сурагчдыг хөгжүүлэх, идэвхжүүлэх, сургалтыг дэмжих хэрэгсэл болгон ашиглаж байгааг анхаарах;
•    Сурагч бүрийн ололт, дутагдлыг ажиглаж, богино хугацаанд оношлох, стандарт бус үнэлгээгээр сайшаах, урамшуулах, дэмжих зэргээр хичээл бүр дээр хийх, тэмдэглэх;
•    Ээлжит хичээл бүрээр сурсан зүйл, тохиолдсон бэрхшээл, шийдвэрийн талаар сурагчдыг өөрийгөө үнэлэх үнэлгээг хийлгэх;
•    Сурагчдын ахиц, амжилтыг үнэлэхэд J-Ногоон, K-Шар, L-Улаан тэмдэглэгээ бүхий дохионы хэрэглэгдэхүүн ашиглах (ногоон-даалгавар хийж дууссан, шар-асуудал үүссэн тусламж хэрэгтэй, улаан-хийж чадахгүй, ойлгохгүй байгааг илтгэнэ).
Гарааны үнэлгээ:
Үнэлгээг сурагч бүрээр өөрөөр нь хийлгэнэ (Хүснэгт 2.3.2). 
 Хүснэгт 2.3.2 Гарааны үнэлгээ
Чадвар
Чадна
Чадахгүй
1
Бичвэрийг гарын хурууны зөв байрлалаар бичих
2
Бичвэрийг хэлбэржүүлэх (Үсгийн хэлбэр хэмжээ, өнгийг тохируулах)
3
Бичвэрийн мөр зэрэгцүүлэх
4
Бичвэр мэдээлэл оруулах цаасны хэмжээ тохируулах
5
Бичвэр мэдээлэлд хүснэгт оруулах, хэлбэржүүлэх
6
Бичвэр мэдээлэлд зураг оруулах, засварлах
7
Бичвэр мэдээлэлд дүрс (Shapes) оруулах, засварлах
8
Бичвэр мэдээлэл дунд зураг, объект (Wrap text) байрлуулах
9
Баримтад оруулсан зураг, объектыг засварлах (Picture tools, Drawing tools)

Судалгааны үр дүнг дараах байдлаар нэгтгэн хоцрогдолтой сурагчдыг илрүүлэх, тэдэнд тусламж дэмжлэг үзүүлэх, өмнөх төсөөлөл мэдлэгийг тогтоож, сурагчдыг харилцан суралцах, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлж, шинэ нэгж хичээлийн зорилгыг тодорхойлоход чиглүүлэн хийнэ (Хүснэгт 2.3.3)
Сурагч 5-тай ганцаарчилж ажиллах, 4-9 дэх чадварыг 7 дугаар ангийн баримт бичиг боловсруулах технологи сэдвийн хүрээнд эзэмших тул цөөн сурагч “чадна” гэж хариулсан байна. Өөрөөр хэлбэл эдгээр чадварыг сэдвийг судлахаас өмнө бие даан эзэмшсэн байна. 6 дугаар чадварын хувьд 2 сурагч баримтад зураг оруулж “чаддаг” гэж хариулсан байна. Иймд ээлжит хичээлийн сэдэлжүүлэлт хийхэд Сурагч 4 болон Сурагч 7-оос асуулт асууж, яриулах зэргээр олон талаар шинжилгээ, дүгнэлт хийж ажиллах боломжтой байна.
Нэгж хичээлийн эцсийн үнэлгээ
Нэгж хичээл (сэдэв)-ийн эцсийн үнэлгээг дараах байдлаар хийнэ.
Хүснэгт 2.3.4 Нэгж хичээлийн эцсийн үнэлгээ
Суралцагчдын нэрс
Ахиц, амжилтад өгөх оноо
(5 оноо)
Төлөвшил
(5 оноо)
Нэгж хичээлийн нэгдсэн үнэлгээ
 (60 оноо)
Бяцхан номонд өгсөн үнэлгээ
Рубрик (30 оноо)
Ерөнхий үнэлгээ
1
2
3
4
5
6
Ахиц амжилтын оноог гарааны үнэлгээний материалыг нэгж хичээлийн төгсгөлд дахин бөглүүлж, гарсан амжилтыг үндэслэн үнэлэхээс гадна ээлжит хичээл бүрийн явцад багшийн хийсэн ажиглалт, тэмдэглэлд дүн шинжилгээ хийх замаар өгч болно.
Төлөвшлийн оноог мэдээллийн технологийн 6 дугаар ангийн багшийн номын 33 дугаар хуудсанд оруулсан загвараар хийх боломжтой. 
Нэгж хичээлийн нэгдсэн үнэлгээг 6 дугаар ангийн багшийн номын 32 дугаар хуудсанд оруулсан загвараар хийх боломжтой. Ингэж үнэлэхдээ ээлжит хичээл бүрээр гүйцэтгэсэн дасгал, даалгавар бүрд тохирсон шалгуур гарган дүгнэж (Хүснэгт 2.3.6), оноог тэмдэглэнэ. Ээлжит хичээл бүрийн дасгал, даалгаврын онооны нийлбэрээр нэгдсэн үнэлгээг тооцож гаргана.
Нэгж хичээлээр суралцагчийн эзэмшсэн чадварыг үнэлэх рубрик
Хүснэгт 2.3.5 Нэгж хичээлээр сурагчын эзэмшсэн чадварыг үнэлэх рубрик
Эзэмшсэн чадварын шалгуур
Сайн
(5 оноо)
Дундаж
(3 оноо)
Хангалтгүй (2  оноо )
1
Бяцхан номын бүтэц, агуулгыг тодорхойлсон, хийх төлөвлөгөөг гаргаж, хэрэгжүүлсэн байдал
Бяцхан номын бүтэц, агуулгыг утга агуулгын уялдаатай, оновчтой тодорхойлсон, төлөвлөсний дагуу хийсэн.
Бяцхан номын бүтэц, агуулгыг тодорхойлсон, төлөвлөсний дагуу хийсэн.
Бяцхан номын бүтэц, агуулгыг оновчгүй тодорхойлсон, төлөвлөлтгүйгээр хийсэн.
2
Баримт оруулах цаасны хэмжээ тохируулах, хуудас дугаарлах
Баримт оруулах цаасны хэмжээ, захаас авах зайг тодорхойлсон бүтцийн дагуу тохируулсан. Хуудсыг тохиромжтой загвараар дугаарласан.
Баримт оруулах цаасны хэмжээ, захаас авах зайг тохируулсан. Хуудас дугаарласан.
Баримт оруулах цаасны хэмжээ тохируулсан. Хуудас дугаарлаагүй.
3
Баримтад хүснэгт оруулах, засварлах, хэлбэржүүлэх
Баримтад утга, агуулгын уялдаатайгаар хүснэгтийг оновчтой байдлаар дэд мөр, баганатайгаар үүсгэж, мэдээлэл оруулсан, бичил тооцоо хийсэн, хүснэгтийн хэсэгт сүүдэр оруулсан, өвөрмөц хэлбэрээр хүрээлсэн, төрөл бүрээр хэлбэржүүлсэн.
Баримтад хүснэгт үүсгэж, мэдээлэл оруулсан, бичил тооцоо хийсэн, хэлбэржүүлсэн.
Баримтад хүснэгт үүсгэж, мэдээлэл оруулсан.
4
Баримтад зураг оруулах, засварлах, хэлбэржүүлэх
Баримтын утга, агуулгатай зохицсон зураг   сонгон оруулж, хэмжээг тохируулан бичвэр дунд төрөл бүрийн байдлаар байрлуулсан.
Баримтад зураг оруулж, хэмжээг тохируулан, бичвэр дунд байрлуулсан.
Баримтад зураг оруулсан, хэмжээ тохиромжгүй, бичвэр дунд байрлуулж чадаагүй.
5
Баримтад дүрс (Shapes) оруулах, засварлах, хэлбэржүүлэх, бичвэр дунд төрөл бүрийн байдлаар байрлуулах
Баримтын утга, агуулгатай зохицуулан бэлэн дүрс сонгон, мэдээллийг оновчтой дүрсэлж, зохиомжилсон, дизайныг тохируулан засварлаж ашигласан, бичвэр дунд төрөл бүрийн байдлаар байрлуулсан.
Баримтын утга, агуулгатай зохицуулан бэлэн дүрс сонгон, мэдээллийг дүрсэлж, засварлаж ашигласан, бичвэр дунд төрөл бүрийн байдлаар байрлуулсан.
Баримтад бэлэн дүрс сонгон оруулсан, бичвэр дунд байрлуулж чадаагүй.
6
Хийсэн бүтээл (бяцхан ном)-ээ танилцуулах, тайлбарлах, бусадтай 
хуваалцах
Бяцхан номоо хэрхэн бүтээсэн, ямар зорилгоор хийсэн, хэрэгцээт мэдээллийг хэрхэн тодорхойлж цуглуулсан, тулгарсан асуудал бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэсэн, юу сурч, мэдсэн, ойлгосон, цаашид юуг анхаарах талаар оновчтой тайлбарлаж танилцуулсан. Бусдын сонирхсон асуултад хариулж санаагаа хуваалцсан.
Бяцхан номоо тодорхой хэмжээнд тайлбарлаж танилцуулсан. Бусдын сонирхсон асуултад хариулж санаагаа хуваалцсан.
Бяцхан ном хийсэн ч танилцуулахаас татгалзсан, эсвэл хангалтгүй танилцуулсан. Бусдын сонирхсон асуултад хариулж санаагаа хуваалцсан.
Нийт оноо
Энэхүү рубрикээр сурагчид өөрийн бүтээлийг үнэлж, сайжруулах, танилцуулж дүгнүүлэх шалгуур болгон ашиглаж болно. Мөн бусдын бүтээлд үнэлэлт өгөхөд хэрэглэх боломжтой. Багш нэгж хичээл (сэдэв)-ийн үнэлгээг хийхдээ сурагчдын бүтээлийг дээрх рубрикийг ашиглан үнэлж, дүгнээд эцсийн үнэлгээнд нэг үзүүлэлт болгож тооцно.
Дасгал, даалгаврыг үнэлэх шалгуур
Ээлжит хичээл бүрийн дасгал, даалгаврыг дараах жишээгээр шалгуур гарган үнэлж болно (Сурах бичгийн 37 дугаар хуудасны Өөрийгөө сориорой хэсгийн даалгавар). Шалгуур үзүүлэлтийг илүү нарийвчлан гаргах боломжтой.




0 comments:

Post a Comment