Сэдэв: Баримтад
зураг, дүрс оруулах
Заах
анги: Ерөнхий
боловсролын сургуулийн 7-р анги
Хичээлийн хэлбэр: Шинэ мэдлэг эзэмшүүлэх
Суралцахуйн зорилт: Сэдвийн
агуулгатай холбоотой зургийг зөв сонгож оруулах, бэлэн дүрс ашиглан бүдүүвч,
зохиомж хийж мэдээллийг дүрслэх, объектыг засварлах чадвартай болох. эзэмших мэдлэг, чадвар: Баримтад зураг, объект оруулах,
засварлах.
Түлхүүр үг: Зураг,
дүрс, объект.
Судлах
цаг: 2
Хичээлийн
үйл ажиллагаа:
№
|
Үйл ажиллагаа
|
Хугацаа 80 мин
|
Хүрэх үр дүн
|
1
|
Сурах бичгийн 26
дугаар хуудасны Асуудал хэсэг болон өмнөх хичээлийн гэрийн даалгаврын
гүйцэтгэлд тулгуурлан баримтад зураг, объект оруулах хэрэгцээг үүсгэж,
сэдэлжүүлнэ.
|
5
|
Баримтад хэрхэн
зураг, объект оруулах талаар мэдэхийг хүсэх.
|
2
|
Сурах бичгийн 26 дугаар хуудас дасгал 1-ийг гүйцэтгэнэ:
Энэ дасгалыг гүйцэтгэснээр юу сурсныг ярилцаж, зураг оруулах аргыг
дэвтэрт тэмдэглүүлэх;
Зургийг хэрхэн сонгосныг тайлбарлуулах;
Зургийг сонгоход гардаг зурагтай ажиллах нэмэлт цэсийг
ойлгуулах (Зураг 2.1.4).
|
7
|
Баримтад зураг
оруулах, сонгон идэвхжүүлэх аргыг сурах, зургийн нэмэлт хэрэгслийг ойлгож
мэдэх.
|
3
|
Сурах бичгийн 27 дугаар хуудасны Дасгал 2-ыг
гүйцэтгэнэ:
Дасгалыг гүйцэтгэх явцдаа
зургийн хэмжээг хэрхэн ихэсгэх, багасгах талаар ярилцах, дүгнэх. |
5
|
Зургийн хэмжээг
өөрчилж сурах.
|
4
|
Сурах бичгийн 27 дугаар хуудасны Дасгал 3-ыг гүйцэтгэх:
Дасгалын 3 дугаар алхмыг гүйцэтгэсний дараа үр дүнг ярилцаж бичвэр дунд
зургийг байрлуулах ойлголтыг өгч, аргыг дэвтэрт бичүүлэх;
Зураг 2.1.8-д үзүүлсэн бусад сонголтыг туршиж үзэх,
ялгааг гаргуулах.
|
7
|
Зургийг баримтад төрөл бүрийн хэлбэрээр байрлуулах
аргыг сурах.
|
5
|
Сурах бичгийн 27 дугаар хуудасны Дасгал 4 -ийг
гүйцэтгэнэ:
Дасгалын үр дүнг тайлбарлан
ярилцаж бэлэн дүрсийг баримтад хэрхэн оруулах (зурах) аргыг сурах;
Дүрс оруулж сонгох, хэмжээг өөрчлөх үйлдлийг зурагтай
адилхан хийж болох эсэхийг турших, дүгнэх.
|
5
|
Баримтад бэлэн дүрс оруулах, сонгох, хэмжээг өөрчлөх
аргыг сурах.
|
6
|
Сурах бичгийн 27 дугаар хуудасны Дасгал 5-ыг
гүйцэтгэнэ:
Бэлэн дүрсийг эргүүлэх, дүрсэд бичвэр оруулах аргыг
дасгалын үр дүнгээс ярилцаж гаргуулах, дэвтэрт бичиж тэмдэглүүлэх.
|
7
|
Бэлэн дүрсийг
эргүүлэх, дүрсэд бичвэр оруулах.
|
7
|
Сурах бичгийн 28
дугаар хуудасны асуудлыг танилцуулж, шийдвэрлэх арга замыг хайн,
сэдэлжүүлэнэ.
|
2
|
Зураг, дүрсийг
өөрчлөх, засварлах аргыг мэдэх, хэрэглэх.
|
8
|
Сурах бичгийн 28 дугаар хуудасны Дасгал 1-ийг
гүйцэтгэнэ:
Дүрсийг дүүргэж будах аргыг сурахаас гадна өнгөөр,
зургаар, өнгөөр уусгаж, ширхэг гарган олон янзаар будах боломжийг, будахгүй
болгох аргыг мэдэхэд чиглүүлэх.
|
5
|
Дүрсийг дүүргэж
будах.
|
9
|
Сурах бичгийн 28-29 дүгээр хуудасны Дасгал 2, 3, 4-ийг
гүйцэтгэх:
Дасгалын алхам бүрээр юу хийж сурсныг ярилцаж, аргыг
дэвтэрт тэмдэглэх.
|
15
|
Дүрсийг эргүүлэх,
хэлбэрийг өөрчлөх, будахгүй байх сонголтыг хийх, хүрээ шугамын өнгө, өргөнийг
тохируулах.
|
10
|
Сурах бичгийн 29 дүгээр хуудасны Дасгал 5-ыг
гүйцэтгэнэ:
Дасгалын алхам бүрээр юу хийж сурсныг ярилцаж, аргыг
дэвтэрт тэмдэглүүлэх.
|
5
|
Бэлэн зургийн
сангаас зураг оруулах, зургийн өнгө өөрчлөх, тодруулж, бүдгэрүүлэх, хэмжээг
ихэсгэх, багасгах, бичвэр дунд байрлуулах, хувилах.
|
11
|
Сурах бичгийн 35 дугаар хуудасны даалгавар 2-ыг
гүйцэтгэнэ:Дасгалыг бэлэн дүрсийг ашиглан зохиомжилж, мэдээллийг
оновчтой дүрслэхэд чиглүүлсэн. Иймд багш үүнийг анхаарч чиглүүлэх хэрэгтэй.
|
15
|
Бэлэн дүрс
ашиглан зохиомж хийх.
|
12
|
Гэрийн даалгавар:
Сурах бичгийн 30 дугаар хуудасны Дасгал 1-ийн хүснэгтүүдийг дэвтэртээ зураад,
гэр бүлийнхнээсээ судалгаа авч, тоон үзүүлэлтийг бөглөж, тооцоо хийх.
|
2
|
Бичил судалгаа
хийх, мэдээлэл цуглуулах, өгөгдлийг ашиглан тооцоо хийх.
|
Үнэлгээ:
Хичээлийн явцад гүйцэтгэсэн дасгал, даалгаврыг шалгуур гарган, дүгнэж, гүйцэтгэлийг
сурагч бүрээр тэмдэглэх.
0 comments:
Post a Comment